Хотгойд Халиун

9/29/2020 9:19:05 PM

Нарангийн гол Олны өтгөөр нутагтай
Намсрайдорж алдартын хурдан   Хотгойд халиун морины талаар өгүүлэх нь.
Хөвсгөл аймгийн мөрөн сумын харъяат МУАУ Г.Намсрайдорж гуайг хөвсгөл аймгийн хурдан морь сонирхогч болон уяачидын дунд танихгүй дуулаагүй хүн гэж бараг байхгүй байх. Энэ хүн бол Хоймор нутгийн баяр наадамд морь уяж эхэлсэн цагаасаа хойш айраг түрүү бараг алгасалгүй авсан гэж хэлж болно. Үүнээс гадна хоймор нутгийн баяр наадмын түүхэн амжилт олныг тогтоож явсан үнэхээрийн гарамгай сайн уяач билээ. Жишээлэхийн бол 1986 оны АХ-ын 65 жилийн ойн хөвсгөл аймгийн баяр наадамд 6 насны хурдан морь айрагдаж түрүүлүүлсэн, мөн 2000-2003 оны хооронд хурдан зээрд үрээгээ бага 4 насанд нь айгийнхаа баяр наадамд түрүүлүүлсэн, 2006 оны их монгол улсын 800 жил хөвсгөл аймгийн баяр наадамд 4 соёолон угсараагаар оруулсанаас гадна. Уйгагүй их хөдөлмөр унаган төрөлх авъяасаараа төрөлх нутагтаа болсон хангайн бүсийн даншиг "хотгойдын хурд 2” уралдаанд унаган тамгатай халиун морио түрүүлүүлсэн гээд түүний амжилтыг тоолж баршгүй. Халиун морины удам угшилыг алдарт өөрөө ярихдаа эцгийн нь эцэг аймгийн баяр наадамд 2 түрүүлж хэдэнтээ айрагдсан Алаг-Эрдэнэ сумын Авгайхүүгийн унаган  Хэнтий эцэгтэй Миний хээр азарга.  харин ээж нь тэс гүү байсан гэж өгүүлсэн байна лээ. Халиун морины хувьд дааган цагаасаа уягдаж эхэлсэн бөгөөд анх соёолон насандаа 2006 онд Алдартыг дөрвөн соёолон угсараагаар нь оруулхад анх айрагдсан тэр цагаас хойш аргагүй хурдан гэдгээ баталж алдартыг мөн ч их баярлуулсандаа.
2008 оны хөвсгөл аймгийн баяр наадамд дүнсгэр долоон настай  морь түрүүлсэн боловч их насны морь будилсан гэсэн шалтгаанаар амжилтыг нь тооцоогүй нь хармсалтай. Хойтон жилийн наадам даан ч хол байна даа гэсээр сэтгэл дундуурхан буцсан их уяачид ирэх жилийн наадамд нь буюу 2009 оны Хөвсгөл аймгийн баяр наадамд хурдан халиун морь нь хол сайхан түрүүлж сэтгэлийн бөглөөг нь гаргасан байх.
2010 оны “Хотгойдын хурд 2” хангайн бүсийн даншиг наадамд газар газрын хурд чуулж арван жилийн шигшээ унага уралддаг их насны морьдын уралдаанд 270 гаран хурдан хүлэг мордсоноос Хөвсгөл аймгийн мөрөн сумын МУАУ Г.Намсрайдорж гуайн халиун морь араас нэхсээр байгаад аатайхан түрүүлж үнэнхүү хурдан гэдгээ монгол даяар харуулж хурсан олон наадамчид болон хөвсгөлчүүд биднийгээ баясгаж билээ. Түүний дараа жил 2011 оны Хөвсгөл аймгийн 80 жилийнхээ ойд аман хүзүүнд хурдалж Үндсэндээ Хөвсгөл аймгийн Баяр наадамд завсаргүй гурав түрүүлэхдээ Нэг нь ЗГ-ын тогтоолтой бүсийн наадмын түрүү, мөн  нэг аман хүзүүдэж нэг айрагдсан гээд шинэ мянганы эхээр аймагтаа бол  үнэмлэхүй амжилт тогтоосон онц хурдан хүлэг билээ. Т.Насанхүү. 2020.09.29.


Сэтгэгдэл оруулах




Dawana [203.91.115.52] 10/2/2020 12:20:01 PM

Shn bichjee nz amjilt