Хурдан морины медалын стандартанд санал хүлээн авч байна.

3/9/2020 12:55:52 PM

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МОРИН УРАЛДААН, УЯАЧДЫН ХОЛБОО

        Үндэсний холбоонд уяачдаас ирүүлсэн санал, хүсэлтийн дагуу хурдан морины медальны стандарт боловсруулах, батлуулахаар ажиллаж байна. 

Сүүлийн жилүүдэд хурдан морины медаль тогтсон стандарт, хэмжээ, Хурдан морины уралдааны чанар, үзүүлэлтэд тулгуурлахгүй, одон медаль хийдэг, эсхүл эрээний захын медаль, биеийн тамир спортын төрлийн уралдаан тэмцээнд хүнд өгдөг медаль олгох зэргээр хурдан морины медалины үнэ цэнэ улам бүр унасаар байна. 

    Ялангуяа айрагдаж, түрүүлсэн моринд медаль олгохдоо хүний хүзүүнд зүүдэг оосортой өгдөг зэрэг нь төдийлөн зохимжтой бус байдаг. 

    Иймд Үндэсний холбооны зүгээс боловсруулж, батлуулах медальны стандарт дээр нийт уяачдаас санал авахаар шийдэрлэлээ. Уяачид саналаа дараах байдлаар ирүүлэхийг хүсье. Үүнд: 

     1. Медалтны зэрэглэл тогтоох буюу наадмын зэрэглэлээс хамаарч өөр өөр байх эсэх, /улс, бүс, аймаг, сум, орон нутгийн жижиг наадмууд, овоо тахилга зэрэг ангилах /

         2. Наадмын зэрэглэлээс хамаарч хэлбэр дүрсээр ялгагдах эсэх, хэмжээгээр ялгагдах эсэх 

         3. Хурдан морины медалийг олгохдоо заавал дэвсгэртэй олгох эсэх, дэвсгэрийн өнгө, хэлбэр дүрсээр ялгагдах эсэх 

          4. Бусад саналаа чөлөөтэй илэрхийлэх 

 

Санал хүлээн авах хаяг: 

1. Фээсбүүк хуудас "Монголын Үндэсний Морин Уралдаан, Уяачдын Холбоо"-ний мэссэжээр

2. Mongolnaadam.mn пэйжийн мессэжээр 

3. info@mongolnaadam.mn email хаягаар хүлээн авч байна. 

 

 


Сэтгэгдэл оруулах




Suhbat [103.212.116.88] 5/4/2020 6:07:08 PM

Bugd zow sananuud bn as tegehdee ter owoo dahilga urgiin bayr Uyachiin aldar tsol geed naadamnaas gaduur zondool bayr naadam bolj bgaa ter bolgoniig tusdan medial hiij oor hew maygtai bolgon gewel hudlaa tegheer medialaan sumiin hemjeenii chanartai naadmand zoriulsan neg Aimag bolon aimgiin busiin naadmand zoriulsan neg Uls, Ulsiin busiin naadmand zoriulsan neg geed tegeed ter medialnii dewsegruuden oor2 baiwal ysiin bee

Almaaz [202.55.188.44] 5/4/2020 3:20:24 PM

Demjij bna

Сүхболд [202.55.188.94] 5/4/2020 2:06:26 PM

Наадмын зэрэглэлээс хамаар ч хэлбэр дүрсээр ялгагдахан зөв шүү дэвсгэртэй байх хэрэгтэй медалын хараад улс бүс аймагт айрагдаж байсан морь байн гэж харагдаг байхан зөв

Наранбаатар [202.131.229.34] 4/11/2020 6:19:29 PM

Овоо тахилгын наадамд медал өгөхийг хориглох хэрэгтэй

Ганбаатар [103.229.121.195] 3/12/2020 10:32:52 AM

Зөв шүү. Медалийг нь хараад л ямар амжилттай адуу болох нь харагддаг байх хэрэгтэй байх даа

Enkhtur [43.228.131.42] 3/10/2020 2:10:36 PM

Uls aimag sum ovoo tahilga gesen 4 n l yanz baival boloh bh hemjee zagvar ni uur

Ts [202.126.89.182] 3/9/2020 4:33:08 PM

Hemjeegeer ylgaval zugeerde

Batkhurel [202.126.88.183] 3/9/2020 1:05:13 PM

Devagerin ongoor yalgdg bas medalin helber hiitsn oor oor baival zvger baih