Морь хурдныхаа хэрээр Худалч байдаг

6/10/2019 1:20:38 PM

Морь хурдныхаа хэрээр худалч байдаг

Хурдан адууг шинжиж танина гэдэг нь уяач хүний нэг эрдэм билээ. Ялангуяа хурд, хүч нь танигдаагүй адууг хараад ирээдүйн амжилтыг тааж мэднэ гэдэг тэр бүр амаргүй шүү дээ. Тэр бүү хэл уралдахын өмнө, уралдааны замд, уралдсаны дараа гурван цагт өнгө зүс, хэлбэр галбир нь хувирдаг адуу байдаг. Иймд доорх нийтлэлээр улс бүсэд амжилт үзүүлсэн хурдан хүлгүүдийн өмнөх ба дараах төрхийг харуулахыг зорьлоо. Танд ч мөн адил бусдын нүдэнд өртөхгүй хэрнээ хурдан совин татсан хүлэг байж мэдэх юм.

Та энэ морийг хэр хурдалж, амжилт үзүүлэхээр морь вэ гэдгийг шинжээд нэг үзээрэй

Дээрх хүрэн морь бол “Даян түмний эх” болсон гологдсон хүрэн морь юм. Хүрэн морийг Алдарт "Пума хул" азарга улс, бүсийн наадамд дөрвөн удаа түрүүлсэн хурдан буяны эзэн "Торгоны зам"-ын захирал Ц.Гантөмөр, Монгол Улсын манлай уяач, олноо Дугараа хэмээн алдаршсан Б.Бат-Өлзий нарын уяачид хүртэл төдийлөн ойшоож авч үзээгүй юм. Дугараа манлай хүрэн үрээг ганцхан тойрч үзсэнээ "Энэ муу навсайсан жижиг үрээг төрийн наадамд уралдуулна гэж юу байхав дээ. Тэгж ч адууны хомоол хамуулаад яахав. Би уяхгүй" гэсэн гэдэг. Хурдны өлгий нутаг Сүхбаатарын унаган адуу тус хүрэнг хязаалан насанд уяагүй юм. Соёолон наснаас нь эхэлж уясан бөгөөд хавчиг наснаас түүний амжилтууд хөвөрч эхэлсэн байдаг.

Зургийг Hiimori.mn сайтаас авав.

Амжилтууд:

Төрийн наадамд наймаар  хүрэн морь наадмын дараа Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий нийсний 370 жилийн ойд аман хүзүү

Дорноговь аймгийн 80 жилийн ойд айргийн тавд

Өмнөговьд болсон хаврын бүсийн уралдаанд аман хүзүү

Ардын хувьсгалын 91 жилийн ойн наадмын түрүү

Төвийн бүсийн даншиг наадмын түрүү

Монголын шигшмэл хурдан морьдын "Их хурд-VI" уралдааны түрүү

Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадамд түрүүлж "Даян түмний эх"

 

Та дараах хар морийг шинжээрэй

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул МУ-ын тод манлай уяач Б.Отгоннасангийн уяж сойсон Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул Ч.Бямбасүрэнгийн хар морь 2017 оны Улсын их баяр наадамд түрүүлсэн. Гэтэл ердөө тэр хавартаа хар морь ийм дүр төрхтэй байсан юм.

Зургийг shuud.mn сайтаас авав. 2017 оны Улсын баяр наадамд түрүү магнайд хурдлан орж буй нь


Сэтгэгдэл оруулах